Monday, January 12, 2015

Ли Эр Кан 5 сери бүтээгдэхүүний танилцуулга



            Тус бүтээгдэхүүн нь Япон – Хятадын хамтарсан Био-Технологийн үйлдвэрлэлийн “RUIPURUISEN” корпорацийн бүтээгдэхүүн юм. Ли Эр Каныг  1998 онд Хятадын уламжлалт анагаах ухааны түүхий эдэд суурилан, Японы нанотехнологиор олон төрлийн ханаагүй тосны хүчлийг, маш өндөр концентрацитайгаар 1капсулд үйлдвэрлэжээ. www.ruipuruisen.com
            2005 онд тус корпораци нь Монгол улсад өөрийн салбар болох “Жиа Хэ Тиан И” ХХКомпаниа байгуулан тус бүтээгдэхүүнийг борлуулж эхэлсэн бөгөөд НМХяналтын лаборатори, ШУТИС, ХБТС-ийн хүнс судлалын төв, Химийн задлан шинжилгээний лабораториудаар баталгаажсан ЭМЯ-ны зөвшөөрөл бүхий бүтээгдэхүүн юм.
           

Sunday, January 11, 2015

Тархи – Зүрх судасны хатуурал, нарийслыг эрүүлжүүлэх нь:



Судасны хатуурал, нарийсал /Атероскороз/ гэж юу вэ? Хэрхэн үүсдэг вэ?
            Өөх тос буюу холестрин гэж тасалгааны температурт царцдаг /ханасан тосны хүчил/ тосыг хэлдэг.
Гэрийн дулаанд аягалаад тавьсан тос ихтэй хоолны тос нь царцаж, аяганы амсарт наалдан улмаар аяганы амсарыг битүү бүрхдэгийг бид мэднэ. Үүний нэгэн адилаар хүний цусанд агуулагдах өөх тос буюу холестрин нь байх ёстой хэмжээнээс ихсэх үед цус өтгөрч, дээрх жишээний нэгэн адилаар судасны дотор хананд бага багаар наалдан хуримтлагдсаар өөхөн товруу /бляшка/ үүсгэнэ.

Ингэснээр судсан дундуурх цус урсах зай нарийсан, судасны гүрвэлзэх хөдөлгөөнийг хорьж судсыг хатууруулдаг. Энэ нь /зөвхөн тархи, зүрх гэхгүй/ тухайн эрхтэнийг цусан хангамжийн дутагдалд оруулах ба улмаар судас бөглөрсөнөөр тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг.